Нэвтрэх талбар



 
 
МОНГОЛ-СОЛОНГОС Бизнес Форум, Бизнес аялал


"МОНГОЛ-СОЛОНГОС БИЗНЕС ФОРУМ, БИЗНЕС ҮЗЭСГЭЛЭН"

ХЭЗЭЭ: 2016.05.24-28
ХААНА: БНСУ, НОНСАН ХОТ

ЗОРИЛГО
Монголын Үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг гадаад зах зээл, хэрэглэгчдэд таниулах эрэл хайгуул.
Хоёр талын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, худалдааны гэрээ хэлцэл
Нонсан хот болон Монголын хот, орон нутгийн засаг захиргааны хамтын ажиллагаа
Солонгосын дэвшилтэт аж ахуй нэгжүүдтэй танилцах, тойрон аялал

БИЗНЕС ФОРУМ:
Дэлгэрэнгүй...
 
Next Gen Хөтөлбөр эхэллээ
Бичсэн Гангасүрэгтэн Б.Мөнхтуг   

Монголын Бизнесийн Хөгжлийн Холбоо нь байгуулагдсанаасаа хойш 2 жил гаруйн хугацаанд "Хамтдаа хөгжицгөөе" хөтөлбөр хэрэгжүүлж, залуу үе Монголын бизнесийн орчинд амжилт гаргасан ахмад үе, туршлагатай нэгнээсээ суралцах, тэдний амжилт, ажлын арга барил, Монголын бизнесийн орчин, манайд хэрэгжиж байгаа олон том төслүүд, тэдгээрийн эдийн засагт үзүүлэх нөлөөлөл зэргийн талаар санал бодлыг нь сонсож харилцан ярилцаж хөгжиж ирсэн. Нийт 16 удаагийн лекц арга хэмжээнд давхардсан тоогоор 1000 гаруй хүмүүсийг хамруулсан бөгөөд ихэнх нь нийгмийн залуу үеийн төлөөлөл байлаа.
Үүнээс гадна Монгол компаниудаа гадны компаниудтай холбох, хамтын бизнес эхлүүлэх боломжийг гаргаж өгөх, Монголр
уу шууд хөрөнгө оруулалт орох гарцыг хайх зорилгоор гадны улсуудтай бизнес форумуудыг зохион байгуулж байна. Бид Барилгын салбар болон дэд бүтцийн салбарт Япон улстай хамтран бизнес форум зохион байгуулж Монгол, Япон нийлсэн 250 гаруй хүн, 160 гаруй байгууллага, компанийг хамруулсан үйл ажиллагаа зохион байгуулаад байгаа.

Дэлгэрэнгүй...
 
“ЧИНГИС БОНДЫГ ХЭРХЭН БОСГОВ, ЮУНД ЗОРИУЛАХ ВЭ?” сэдвээр “ХАМТДАА ХӨГЖИЦГӨӨЕ” 16-р цуврал лекц, арга хэмжээ маргааш болно
alt“ЧИНГИС БОНДЫГ ХЭРХЭН БОСГОВ, ЮУНД ЗОРИУЛАХ ВЭ?”

Хаана: The “Blue Sky” Tower
Хаяг: Сүхбаатарын талбайн чанх урд, “Blue Sky” tower
Хэзээ: 2013 оны 3 дугаар сарын 27 Лхагва гараг

Монголын Бизнес Хөгжлийн Холбооноос зохион байгуулж буй энэ удаагийн уулзалтанд “Либерти Партнерс” ХХК-н үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх Захирал Ч.Ганбат оролцож “Чингис Бондыг хэрхэн босгов, юунд зориулах вэ?” сэдвээр санал бодлоо хуваалцана. “Либерти Партнерс” ХХК нь 2010 онд байгуулагдсанаас хойш Монгол улсын бүтээн байгууллалтын олон төслүүдэд зөвлөх байгууллагаар оролцсон. Мөн 2012 оны 12 сард Монгол Улсаас олон улсын санхүүгийн зах зээл дээр Чингис Бонд-г амжилттай гаргаж арилжаалахад гол үүрэг гүйцэтгэсэн байгууллагын нэг юм.
“Либерти Партнерс” ХХК-н Гүйцэтгэх Захирал Ч.Ганбат нь үндсэн үүрэгт ажлаасаа гадна Монголын Хөрөнгийн Биржийн ТУЗ-н даргын албыг хашиж байна. Тэрээр “Либерти Партнерс” ХХК-г үүсгэн байгуулахаас өмнө АНУ-н Коммерс Банк-нд төслийн санхүүжилтийн чиглэлээр 5 жил ажиллаж байсан мэргэжлийн санхүүч юм. Тэрээр Колумбын Их Сургуулийг олон улсын харилцааны чиглэлээр мастер, Нью Хэйвений Их Сургуулийг Бизнес Удирдлагын чиглэлээр мастерийн зэрэг хамгаалсан байна.


Ч.Ганбат нь Монголын Бизнес Хөгжлийн Холбооны урилгыг хүлээн авч та бидэнтэй “Чингис Бонд” болон Монгол улсад хийж буй бүтээн байгууллалтын ажлуудын талаар 2013 оны 3 дугаар сарын 27-нд санал бодлоо хуваалцахаар боллоо.
Манай арга хэмжээнд хүрэлцэн ирснээр та

Дэлгэрэнгүй...
 
Бизнес форумд оролцогчдын бүртгэл дууслаа
Бичсэн Гангасүрэгтэн Б.Мөнхтуг   

Япон улсын Газар, Дэд бүтэц, Тээвэр, Аялал жуулчлалын Яамнаас зохион байгуулж байгаа "Монгол-Японы Барилгын Хөрөнгө оруулалтын Бизнес Форум"-ын бүртгэл дууслаа.
Монгол талаас албаны болон хувийн хэвшлийн төлөөлөл болох нийт 30 орчим аж ахуй нэгж, төрийн байгууллагын 42 хүн энэхүү форумд оролцохоор боллоо.
Форум 2013 оны 02 сарын 18-аас 22-ны хооронд Япон улсын Токио хотод зохион байгуулагдана.
Нийт оролцогчиддоо амжилт хүсье.

 
Токиод болох "Барилгын салбарын бизнес форум"-ын бүртгэл явагдаж байна

2013 оны 02 сарын 18-22нд Японы Токио хотод зохион байгуулагдах "Монгол-Японы Барилгын Салбарын Бизнес Форум"-ын бүртгэл 01 сарын 23-аар дуусгавар болох тул оролцохыг хүссэн аж ахуй нэгж, компаниуд бүртгэлээ баталгаажуулна уу.
Бүртгэлийн анкет татаж авах

Дэлгэрэнгүй...
 


joomla templateinternet security reviews

Лекц, арга хэмжээ, зочид

ЛЕКЦ УНШСАН
Б.Бямбасайхан
Ньюком группийн гүйцэтгэх захирал
ЛЕКЦ УНШСАН
Ц.Мөнх-Оргил
Монгол УИХ-ын гишүүн
ЛЕКЦ УНШСАН
Питер Николс
Оюу Толгой компаний гүйцэтгэх захирал
ЛЕКЦ УНШСАН
Д.Зоригт
Эрдэс Баялаг Эрчим Хүчний Сайд
ЛЕКЦ УНШСАН
С.Коппа
Худалдаа Хөгжлийн Банкны Ерөнхийлөгч
ЛЕКЦ УНШСАН
Д.Цогтбаатар
ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга
ЛЕКЦ УНШСАН
Б.Лхагважав
Урбанек ХХК-ийн захирал
ЛЕКЦ УНШСАН
Р.Амаржаргал
Монгол УИХ-ын гишүүн